Biolab store
Хүрэн манжингийн нунтаг
Хүрэн манжингийн нунтаг
Couldn't load pickup availability
💗💗💗 New one!
Хүрэн манжингийн шүүсийг яагаад "Мөнхийн Рашаан" хэмээдэг вэ?
❣️ЦУСНЫ ДАРАЛТЫГ БУУРУУЛНА.
Хүрэн манжинд агуулагдах Нитрат нь цусан дахь азотын исэл болж хувирдаг бөгөөд цусны судсыг тэлэх, тайвшруулахад тусалдаг.
❣️ЭЛЭГНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИНЭ.
Элэгний өөхлөлтий бууруулж, хорт бодис шүүх чадамжийг нь нэмэгдүүлдэг бөгөөд бетанин нь LDL буюу "муу" холестеролыг бууруулдаг. Цус шингэлнэ.
❣️БУЛЧИНГИЙН АЧААЛАЛ ДААХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛНА.
Цусны сийвэн дэх нитратын хэмжээ нэмэгдснээр, биеийн хүчний ажил, дасгал хийх үед ядрах, цуцах нь багасдаг.
❣️ЖИНГЭЭ ХЭВИЙН ХЭМЖЭЭНД БАРИХАД ТУСАЛНА.
Шулуун манжингийн шүүс нь илчлэг багатай учир өглөөний унд, смүүти хийхэд нэн тохиромжтой. Өдрийн шим тэжээл, эрч хүчээ ганцхан аяга шүүснээс авч болно. Гэхдээ байгалийн сахар ихтэйг анхаарна уу.
❣️ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛНА.
Хүрэн манжины тод ягаан өнгө нь Беталайн гэх антиоксидантаас бүрддэг. Флавоноид ба полифенолын нэгдлүүд, Беталайн болон бусад антиоксидантууд нь бие махбод дахь чөлөөт радикалууд, тогтворгүй молекулуудыг олж устгахад туслан, үрэвсэл дардаг.
❣️ХИМИЙН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ ҮЕИЙН БИЕИЙН ЕРӨНХИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИНЭ
Бусад судалгаанаас үзэхэд манжингийн шүүс нь химийн хамгаалалтын шинж чанартай байдаг. Энэ нь химийн эмчилгээнээс үүдэлтэй бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө, гэмтлийг багасгахад тусална гэсэн үг юм. Жишээ нь: Ядрах, дотор муухайрах, үс унах г.м
Гэсэн хэдий ч хүрэн манжингийн шүүс нь хими эмчилгээ болон бусад хавдрын эмүүдтэй хэрхэн харилцан үйлчлэлцэхийг тогтоосон нарийн судалгаа гараагүй байна.
❣️КАЛИЙН САЙН ЭХ ҮҮСВЭР
Манжингийн шүүсийг бага хэмжээгээр уух нь калийн хэмжээг оновчтой байлгахад тусална. Хэрэв Калийн хэмжээ хэт бага байвал ядрах, сулрах, булчин татах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин Калийн хэмжээ хэт өндөр байвал ижил төстэй шинж тэмдэг илэрч, амь насанд аюул учруулдаг. Иймд бөөрний архаг өвчтэй болон бөөрний дутагдлын эцсийн шатанд байгаа хүмүүс хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
❣️ФОЛИЙН САЙН ЭХ ҮҮСВЭР
Фолат нь В бүлгийн витамин бөгөөд нуруу нугасны үрэвсэл, аненцефали зэрэг мэдрэлийн судасны аливаа согогоос урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Мөн дутуу төрөх эрсдлийг бууруулдаг учир жирэмсэн үедээ уух хэрэгтэй.
❣️БУСАД ЭРДЭС БОДИСЫН САЙН ЭХ ҮҮСВЭР
Бидний бие чухал эрдэс бодисгүйгээр хэвийн ажиллаж чадахгүй. Зарим эрдэс бодисууд таны дархлааг сайжруулдаг бол зарим нь эрүүл яс, шүдийг дэмждэг. Калигаас гадна төмөр, магни, манган, натри, цайр, зэс селен зэргээр маш баялаг юм.
Шууд усанд хандалж уухад бэлэн Монголд ургуулсан органик хүрэн манжингийн нунтаг.
17000₮
Хуваалцах

